Шууд Chart

Архивын шинэчлэгдсэн “Лавлагаа үйлчилгээний төв” иргэдэд үйлчилж эхэллээ

2019-02-22 11:46:03

МУ-ын Засгийн газрын 2019 оны 23 дугаар тогтоолоор 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний” жил болгон зарласан. Энэхүү тогтоолын дагуу архивын лавлагаа, мэдээллийн цогц үйлчилгээг нэг дороос тасралтгүй /цайны цагийн зохицуулалт хийн/ иргэдэд үзүүлэх, иргэдийн тав тухыг хангасан үйлчилгээний шинэлэг орчинг бий болгоод байна.

Архивын ерөнхий газрын нэг цэгийн үйлчилгээний төвийг шинэчлэн Угтах үйлчилгээ, архивын лавлах утас 1800-1205, мөн иргэд, албан байгууллагыг Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй хөмрөг үүсгэгч байгууллагуудын жагсаалтыг үзэх, байгууллагын цахим хуудас болох www.archives.gov.mn хандаж онлайн захиалга өгөх болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг үзэх боломжоор хангаж мэдрэгчтэй дэлгэц байршуулж архивын шинэчлэгдсэн “ЛАВЛАГАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ” нэртэйгээр шинэ өнгө төрх, үйлчилгээгээр 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нээлтээ хийж иргэд, албан байгууллага та бүхэнд үйлчилж байна.

Энэ хугацаанд 492 байгууллага, 1731 иргэнд архивын лавлагаа хуулбар, Архивын лавлах утас болох 1800-1205 утсаар 553 иргэнд архивын холбогдолтой мэдээ, мэдээлэл өгсөн бөгөөд Архивын ерөнхий газрын вэб хуудсаар хандаж, онлайн захиалга өгсний дагуу нийт 118 иргэнд архивын лавлагаа өгч ажилласан байна.

Иргэд, албан байгууллага та бүхэнд “Лавлагаа үйлчилгээний төв”-өөр үйлчлүүлснээр дараах төрлийн архивын лавлагаа авах боломжтойгоос гадна Үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдсэн тусгай сэдвийн дагуу холбогдох архивын баримтын эх болон хуулбар хувийг үзэж, сонирхох боломжтой. Үүнд:

НИЙГЭМ, ЭРХ ЗҮЙН ШИНЖТЭЙ ЛАВЛАГАА: 
-Хувьчлагдсан, татан буугдсан байгууллагын баримтаас иргэдийн ажилласан жилд холбогдох тушаалын хуулбар, цалингийн цэс;
-Алдарт эхийн одонгийн лавлагаа /1990-2010 он/;
-Ажилчин, Найрамдал, Октябр, Сүхбаатарын районы /хуучин нэрээр/ шүүхийн лавлагаа;
- Татан буугдсан банкны баримт /1990-2013 он/;
- Хүн амын тооллогын холбогдолтой лавлагааг 1918, 1922-1929, 1933, 1944, 1974, 1956, 1989, 2000, 2010 онуудын хүн амын тооллогын бүртгэлийн баримтыг үндэслэн Өрхийн тэргүүний нэр, Эцэг, эхийн нэр, Ам бүлийн тоо, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяалал зэрэг мэдээллүүдийг гаргана;

СЭДЭВЧИЛСЭН ЛАВЛАГАА:
- Зураг төслийн баримтын лавлагаа;
- Намын гишүүнтэй холбогдох лавлагаа;
- Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын лавлагаа;

Мөн дээрх Нийгэм эрх зүйн шинжтэй лавлагааг Архивын ерөнхий газрын вэб хуудас болох www.archives.gov.mn хаягаар хандаж, онлайн захиалга өгөх боломжтой.

Архивын ерөнхий газрын “Лавлагаа үйлчилгээний төв”, Архивын лавлах утас 1800-1205 ажлын өдрүүдэд 08.30-17.00 цаг хүртэл ажиллаж байна. 
Архивын лавлагааны хариу ажлын 2-5 хоногийн дотор гарна.


Архивын шинэчлэгдсэн “Лавлагаа үйлчилгээний төв” иргэдэд үйлчилж эхэллээ  
Үзсэн: 1530 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй