Шууд Chart

Офицер, ахлагч нар сургалтад хамрагдаж байна

2019-02-22 11:56:14

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас ‘’Нийслэл, дүүргүүдийн ЗДТГ-ын Цэргийн штабын офицер, ахлагч нарын мэргэжил дээшлүүлэх арга зүйн сургалт’’-ыг зохион байгуулж байна.

Тус сургалтын нээлтийн арга хэмжээнд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Бригадын генерал Х.Батбилэг, дүүргийн Засаг дарга Т.Баясах, ЗДТГ-ын Б.Амартүвшин, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар, дүүргийн Цэргийн штабын дарга, Хошууч Т.Амартогтох болон Нийслэл, 9 дүүргийн Цэргийн штабын офицер, ахлагч нар оролцож байна.

Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг боловсруулах зорилго бүхий тус сургалт нь Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Чуулганы танхим болон Ерөнхий боловсролын 14 дүгээр сургууль дээр явагдах юм. 

Уг сургалтын үеэр Монгол Улсын Батлан Хамгаалах бодлого, үйл ажиллагаа, Орон нутгийн хамгаалалтын тухай хууль болон Орон нутгийн төлөвлөгөө боловсруулах аргачлал, галт зэвсэг, техник материал хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх журмыг холбогдох албаны хүмүүс танилцуулах юм. Түүнчлэн дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабаас Цэрэг татлагын программыг танилцуулж, санал авна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


Офицер, ахлагч нар сургалтад хамрагдаж байна  
Үзсэн: 509 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй