Шууд Chart

Төслийн багийнхан харилцан санал солилцлоо

2019-02-22 17:19:49

"Жайка" олон улсын байгууллагын “Өвсний үндэс хөтөлбөр”-ийн хүрээнд “Гамшгийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх” төслийг Японы Нагоя их сургууль санаачлан МУИС, ОБЕГ-тай хамтран Ховд аймагт хэрэгжүүлэхээр болсон.

Тэгвэл төслийн багийнхан Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, төслийн хүрээнд хийгдэж байгаа үйл ажиллагааны талаар санал солилцсон байна.

Мөн Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн “Өсвөрийн аврагч бүлгэм”-ийн сурагчдад гамшгаас хамгаалах урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж, Япон улсын туршлагыг танилцууллаа.

Тус төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр иргэд, орон нутгийн удирдлагыг чадавхжуулах зорилготой юм гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 


Төслийн багийнхан харилцан санал солилцлоо  
Үзсэн: 771 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй