Шууд Chart

Мал төхөөрөх, дулааны аргаар махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд шалгалт хийж байна

2019-07-23 17:23:02

БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлт гаргасан, экспортын эрхтэй 80 аж ахуйн нэгжийн мал төхөөрөх болон дулааны аргаар махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд ХХААХҮЯ ахлаж, МХЕГ, МЭЕГ-ын холбогдох чиглэлийн газар, хэлтсийн даргаар ахлуулсан нийслэлд 5, орон нутагт 4, нийт 9 ажлын хэсэг хяналт шалгалтыг хийж байна.

Энэхүү шалгалтыг нийслэл, орон нутагт 2019 оны долоодугаар сарын 17-ноос эхлэн наймдугаар сарын 1-ний хооронд хийж гүйцэтгэх юм.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоол, 2019 оны 23, 26 дугаар тэмдэглэлийн холбогдох заалтыг үндэслэн мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн мал төхөөрөх болон дулааны аргаар махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд импортлогч орны хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангаж байгаа эсэхэд хийх хяналт шалгалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам ахлаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Махны холбоо, Хүнсчдын холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудыг оролцуулсан хяналт шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулсан юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ


Мал төхөөрөх, дулааны аргаар махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд шалгалт хийж байна  
Үзсэн: 398 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй