Шууд Chart

Сэрэмжлүүлэг

2019-07-24 09:27:49

Цахим орчноор Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд “Буянт-Ухаа 2” хорооллын хоёрдугаар ээлжийн орон сууцны бүртгэл эхэлсэн, квотыг худалдах замаар иргэдээс зуучлалын хөлс авч, хамруулж өгнө гэх олон нийтийг хууран мэхлэх, залилах шинжтэй мэдээлэл удаа дараа цацагдаж байна.

Иймд төрийн байгууллагын нэрийг барин худал, ташаа мэдээлэл цацаж, иргэдийг хуурч, мэхэлж болзошгүй үйлдэлээс болгоомжлохыг анхааруулж байна. Барилга, хот байгуулалтын яам уг ташаа мэдээлэлтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар хандсан гэдгийг албан ёсны цахим хаягаараа дамжуулан мэдэгдсэн.

Тиймээс Түрээсийн орон сууцанд хамруулж өгнө гэсэн залилан мэхлэх шинжтэй мэдээлэлд хууртахгүй байх, хувь хүн хэсэг бүлэг этгээдэд төлбөр мөнгө төлж хохирохгүй байхыг анхааруулж байна.

НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ


Сэрэмжлүүлэг   
Үзсэн: 842 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй