Шууд Chart

“Ажлын байран дээрх хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдэвт сургалт эхэллээ

2019-07-24 11:21:58

Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгох “Ажлын байран дээрх хөдөлмөрийн аюулгүй байдал-ХАБЭА-19.1” сургалт Давтан сургалт, сэргээн заслын төвд эхэллээ.

Сургалтад төв орон нутгийн Онцгой байдлын байгууллагын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, салааны захирагч, бүлгийн дарга нийт 24 алба хаагч хамрагдаж байна. Сургалтыг Давтан сургалт, сэргээн заслын төвийн сургагч багш нар удирдан явуулж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем, удирдлагын тогтолцоо, шаардлага, баримт бичиг боловсруулах сэдвийн хүрээнд мэдээлэл өгөх юм.



Мөн гамшиг ослын үед ажиллах алба хаагчдын болон тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хэрхэн хангах чиглэлээр сургалтыг зохион байгуулна. Тус сургалт энэ сарын 24-26-ны хугацаанд үргэлжилж, сургалтанд хамрагдсан алба хаагчдад сертификат гардуулах юм гэж Давтан сургалт, сэргээн заслын төвөөс мэдээллээ.


“Ажлын байран дээрх хөдөлмөрийн аюулгүй байдал” сэдэвт сургалт эхэллээ  
Үзсэн: 926 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй