Шууд Chart

Хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулна

2019-07-24 12:50:37

Бүгд найрамдах Польш Улсын Засгийн газар, Монгол улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Эрдэнэт хотод хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэр баригдахаар боллоо. Дээрх төсөлд Польш улсын Засгийн газраас 9 сая еврогийн санхүүжилтийг хөнгөлөлттэй зээл хэлбэрээр хийх юм.

Хог боловсруулах үйлдвэрийн барилга угсралт болон бусад ажлыг гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг Сангийн яамнаас зохион байгуулж Польшийн “Ппэйч Мэлиорекс” компани шалгарсан байна. Тиймээс Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, “Ппэйч Мэлиорекс” компанийн захирал Михал Вашениук нар төслийн гэрээнд албан ёсоор гарын үсэг зурлаа.

Орхон аймагт хог хаягдлын төвлөрсөн 2 цэг ажиллаж, нийт 83,3 га талбай хамарч байна. Эдгээрт 2016 оны байдлаар 5 сая шоо метр хог хаягдал хуримтлагдаад байсныг мэргэжлийн байгууллагын судалгаанд дурджээ. Өөрөөр хэлбэл Эрдэнэт хотод өдөрт 22 машин буюу дунджаар 840м3, жилд 123 мянган шоо метр ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг тээвэрлэн хог хаягдлын нэгдсэн цэгт төвлөрүүлдэг юм.
 
Тэгвэл дээрх төслийн хүрээнд Хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулахаас гадна хог дарж устгах  ландфиллийн талбайг хөгжүүлэх, хог хаягдал татан зайлуулах тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг ажлууд хийгдэх юм.  
 
Хоёр талын байгуулсан гэрээ нь түлхүүр гардуулах нөхцөлтэй. Гэрээнд зааснаар хог боловсруулах үйлдвэрийн барилга угсралт, тоног төхөөрөмж суурилуулах, туршилт тохируулгын ажлыг 2021 оны 09 дүгээр сарын 30-нд бүрэн дуусгаж ашиглалтад хүлээлгэн өгөх юм.
 

Хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулна  
Үзсэн: 816 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй