Шууд Chart

Өнгөрөгч сард 6259 хүүхдэд регистрийн дугаар олгожээ

2019-07-24 13:18:11

Улсын хэмжээнд 2019 оны 6 дугаар сард 6259 хүүхдэд регистрийн дугаар олгожээ. Нийт төрсөн хүүхдийн 3222 нь эрэгтэй, 3037 нь эмэгтэй, 153 нь ихэр, хүүхдийн дундаж жин 3390 грамм, дундаж өндөр 52 см байна.

Зураг 1. Амаржсан эх, насны бүлэг, дүнд эзлэх хувиар, 2019 оны 6 дугаар сар

Амаржсан эхчүүдийг насны бүлгээр харвал, 4.4 хувь нь 20 хүртэлх насны, 84.9 хувь нь 20-39 насны, 3.6 хувь нь 40-өөс дээш насныхан байна.

Зураг 2. Амаржсан эхийн боловсролын түвшин, дүнд эзлэх хувиар, 2019 оны 6 дугаар сар

Амаржсан эхчүүдийн 1.6 хувь нь боловсролгүй, 5.8 хувь нь бага, 13.7 хувь нь суурь, 37.2 хувь нь бүрэн дунд, 4.9 хувь нь техникийн болон тусгай мэргэжлийн, 31.5 хувь нь дипломын болон бакалаврын, 0.6 хувь нь магистр, докторын зэрэгтэй байна. Амаржсан эхчүүдийн 53.3 хувь нь гэрлэсэн, 45.4 хувь нь гэрлээгүй, 1.3 хувь гэрлэлтээ цуцлуулсан байна.

Тайлбар: Энэхүү мэдээлэл нь ЭМЯ-ны захиргааны мэдээллээс тайлагнасан хугацааны хувьд өөр учир зөрүүтэй болно.

АРГАЧЛАЛЫН ТАЙЛБАР:

Нялхсын эндэгдлийн түвшин (1000 амьд төрөлтөд ногдох): Тухайн хугацаанд 1 хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоог амьд төрсөн хүүхдийн тоонд харьцуулж тооцно.

Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин (1000 амьд төрөлтөд ногдох): Тухайн хугацаанд 5 хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоог амьд төрсөн хүүхдийн тоонд харьцуулж тооцно.

Эхийн эндэгдлийн харьцаа (100000 амьд төрөлтөд ногдох): Тухайн хугацаанд эндсэн эхийн тоог амьд төрсөн хүүхдийн тоонд харьцуулж тооцно.

Амьд төрөлт: Жирэмслэлтийн хугацаанаас хамаарахгүйгээр ердийн төрөлтөөр эсвэл мэс ажилбараар ургийг умайнаас гарган авсны дараа нярай амьсгалж байсан, эсвэл амьдын бусад ямар нэгэн шинж тэмдэг, өөрөөр хэлбэл, зүрхний цохилт, хүйний судасны лугшилт, булчингийн тодорхой хөдөлгөөн илэрч байсан зэргийг (хүй эсвэл эхэсийг салгасан эсэхийг харгалзахгүй) хамруулна.

Эндсэн эх:  Жирэмсний хугацаанд болон төрөх үедээ эсвэл төрснөөс хойш 42 хоногийн дотор жирэмслэлтийн байрлал, үргэлжилсэн хугацаанаас үл хамааран жирэмслэлт, төрөлт болон түүнийг удирдахтай холбоо бүхий шалтгаанаар эндсэнийг хамруулна.


Өнгөрөгч сард 6259 хүүхдэд регистрийн дугаар олгожээ  
Үзсэн: 390 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй