Шууд Chart

Тагнуулын Ерөнхий Газрын мэдээлэл

2019-07-24 13:36:11

Сүүлийн жилүүдэд гадаадын тусгай албадаас манай улсын иргэдийг хамтран ажиллахыг ятгах, хамтран ажиллахаар тохиролцох, улмаар хамтран ажиллаж төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлуулах буюу дамжуулж авах тохиолдол гарах боллоо. Ялангуяа тэд манай төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээдийг ашиглах эрмэлзэлтэй байдаг.

Тагнуулын байгууллага нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар харьяалуулсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох зорилгоор хуульд заасан үндэслэл журмын дагуу гүйцэтгэх ажил, мөрдөн шалгах ажиллагаа, мөрдөн шалгах нууц ажиллагаа болон бусад /гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийттэй харилцах зэрэг/ үйл ажиллагаа явуулдаг.

Энэ хүрээнд өнгөрсөн оны 10 дугаар сард Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийж байсан гадаадын иргэн болон түүнтэй хамтран ажиллаж байсан манай улсын иргэдийн үйлдлийг илрүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу саатуулсан.

Улмаар тухайн этгээдүүдийн гэмт үйлдэлд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд уг хэргийг шүүхээс 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэж, гадаадын иргэн “В”-г Эрүүгийн хуулийн 19.10 дугаар зүйл /Тагнуул хийх/, Монгол Улсын иргэн “А”, “М” нарыг Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах/, 19.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Төрийн нууц задруулах/, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /Албан тушаалаа ашиглаж эд хөрөнгө завшсан/-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1-3 дахь хэсэгт заасан “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно” гэснийг удирдлага болгон шүүх хурлыг завсарлуулсан.

Дээрх этгээдүүдэд холбогдох Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр болж, гадаадын иргэн “В”-д 13 жилийн хорих ял, Монгол Улсын иргэн “А”-д 13 жил 3 сарын хорих ял,  Монгол Улсын иргэн “М”-д 13 жилийн хорих ял тус тус оногдуулж, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл /Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах/-ийн Тайлбар хэсэгт  “Гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон боловч төрийн зохих байгууллагад сайн дураараа мэдэгдсэн, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлсэн иргэний үйлдэл нь өөр гэмт хэргийн шинжгүй бол ялаас чөлөөлнө” гэж заасан бөгөөд хэрэв гадаадын тусгай албанаас манай улсын иргэнтэй хамтран ажиллахаар тохиролцсон тохиолдолд иргэн Та энэ талаар Тагнуулын ерөнхий газарт сайн дураараа мэдэгдэж, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэх боломжтой.

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР


Тагнуулын Ерөнхий Газрын мэдээлэл  
Үзсэн: 16109 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-10-14 13:02
Эх орноосоо урвасанд цааз
otgon [127.0.0.xxx] 2019-10-14 07:59
Ochirbat, Bagabandi, Elbegdorj, Nyamdorj, Bayar, Saikhanbileg naraa exelj shalgaj togtooj chadaagui baij bitgii xu;laa surigneed bai...
Mmmm [127.0.0.xxx] 2019-10-14 00:04
Minii tagnuul namaig hamgaalna
Овоодоо [127.0.0.xxx] 2019-10-13 23:24
Манай тагнуулын байгууллагын нөхдүүд анх удаа эх орон үнэртсэн мэдээлэл тавьжээ. Овродоо олон нийтийн санаа бодлыг авч л байх хэрэгтэй.
Ааааа [127.0.0.xxx] 2019-10-13 22:26
Сүүлийн үeд цөөн тооны 100 гаад, 20 иод тооны Хятад иргэдийг албадан гаргаад байна гэсэн мэдээллүүд гараад байсан нь тагнуулууд байсын болуу. Хятадтай харьцаа муудна гэсэн болгоомжлолоор өөр ямар нэг шалтгаан хэлж гаргаж бж болох юм даа. Төрийн албан хаагчдыг л ТEГ хяналтандаа авмаар юм. Бүх л улсууд тэгдэг бололтой.
Зочин [127.0.0.xxx] 2019-10-13 22:18
Manai tagnuuliig xuchguiduulj taraasan xun bol enxsaixan
Зочин [127.0.0.xxx] 2019-10-13 22:12
Neriig zarlah heregtei sdee. Ingeed hereg hiigeed yl avaad daraa ner tsever yvahuu
Женко [127.0.0.xxx] 2019-10-13 21:23
Женко гэдэг Оросын улаам цайм тагнуулаа шоронд хийгээчээ сда. Төмөр замын хорлон сүйтгэгч луйварчин лалар
hha [127.0.0.xxx] 2019-10-13 21:06
hha
Зочин [127.0.0.xxx] 2019-10-13 20:45
Худлаа шаацгаахиймдаа Сайд хүн тагнуул хийгээд өчнөөн жил боллоо
Цагдаа [127.0.0.xxx] 2019-07-26 22:20
Баяр хүргье. Эх орноосооурвагчдыг буудаж ал.
Зочин [127.0.0.xxx] 2019-07-25 10:39
Тагнуул ингэж л ажиллах хэрэгтэй байсан шүү
Зочин [127.0.0.xxx] 2019-07-25 06:58
Д Амаглан А Мөнхжаран нар чинь ТЕГ н ажилтангууд гээ биздээ нэрийг нь бүтнээр нь хэлж чадахгүй байж сүржигнээд байх хэрэггүй
Зочин [127.0.0.xxx] 2019-07-25 00:04
Oird turegiin elchingiin gar hul bolood baigaa munhochir, bold, turegt bgaa mongoliin elchingiin buh ajiltnuudiig shalgah heregtei. Hevleld bas tednii gar hul bolson, bodlogiig n heregjuuldeg setguulchid olon bolson. Yer n tureguud manai turiin baiguullagiinhniig, hevleliinhniig avch yavjj iduulj uulgaj zugaaluulj bgaad anhaaral tavih heregtei!
Зочин [127.0.0.xxx] 2019-07-24 21:17
Za teged bitgii urshuul gargad tavicharai ene nuhduudiig
Зочин [127.0.0.xxx] 2019-07-24 20:47
За энэ ч жирийн иргэн надад хүртээл алга. Дээгүүрээ бол бараг бүгд л мөнгө хараад улсаа хүртэл зардаг болсон шүү дээ.
Зочин [127.0.0.xxx] 2019-07-24 17:14
Gadnii tagnuuliin gar hul bolson humuusiig eh ornoosoo uravsan gsn yal ogoh heregtei
Zochin [127.0.0.xxx] 2019-10-13 22:32
Banahan hyatduud orj irsen gargallaa geel bh yum ter oruulj I read bga gazart n hariytslagatI bar

Бидэнтэй нэгдээрэй