Шууд Chart

Үнэр орж, муудсан нийт 33,2 кг махыг илрүүлжээ

2019-07-24 13:51:12

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01/04 дугаартай “Олон улсын болон улсын шинж чанартай, цаг үеийн ба нийтийг хамарсан баяр ёслолыг зохион байгуулах нэгдсэн арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн холбогдох улсын байцаагч нар 2019 оны 07 дугаар сарын 20-21 ны өдөр “Их хурд-8” баяр наадмын арга хэмжээнд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар үнэр орж, муудсан нийт 33,2 кг буюу 292000 төгрөгний үнэ бүхий махыг илрүүлж, газар дээр нь устгуулан, шаардлага хангахгүй муудсан хоол хүнс хэрэглэх, хоол хүнснээс шалтгаалсан хордлогот халдвар гарахаас урьдчилан сэргийлж ажиллалаа.

 

 

Эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэр гуанз болон вагончик, контейнерээр үйлчлүүлэхгүй байхыг ард иргэдэд анхааруулж байна.


Үнэр орж, муудсан нийт 33,2 кг махыг илрүүлжээ  
Үзсэн: 409 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй