Шууд Chart

Албан хаагчид шинэ техник ашиглах талаар сургалтад хамрагдлаа

2019-07-24 14:50:25

Монгол Улсын Засгийн Газар, Бүгд найрамдах Польш Улсын Засгийн Газар хоорондын нөхцөлт зээлийн хүрээнд худалдан авсан галын үндсэн автомашиныг ашиглах танхимын сургалт, дадлагыг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс зохион байгуулан ажиллаж байна.

Сургалтаар салааны захирагч, гал унтраах автомашины жолооч, гал сөнөөгчдөд галын үндсэн автомашины техник, тоног төхөөрөмжийг эзэмших, ашиглах талаар мэдлэг дадлагыг олголоо.

Сургалтад Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 алба хаагч хамрагдсан ба энэ үеэр алба хаагчдад хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулах, танхимын сургалт зохион байгуулах, дадлага хийх зэрэг үүрэг даалгавар өгч ажиллалаа гэж Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.


Албан хаагчид шинэ техник ашиглах талаар сургалтад хамрагдлаа  
Үзсэн: 510 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй