Шууд Chart

“COVID-19 ERSDEL систем” таны хажууд халдвартай хүн ойрхон байвал анхааруулна

2021-04-19 11:56:20

Дэлхийн 60 гаруй улс орны 130 сая гаруй хүн ашиглаж байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх "COVID-19 ERSDEL" системийг “E-Mongolia”-ийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад нэвтрүүлж эхэллээ.

COVID-19 ERSDEL систем нь иргэдэд коронавируст халдварт өртсөн байж болзошгүй тухай мэдэгдлийг цаг алдалгүй мэдээлж анхааруулна. Мөн коронавируст халдвартай өвчтөн болон хавьтлыг илрүүлэх, тандах судалгааны ажлыг нь хялбарчлах зориулалттай.

Ухаалаг утастай хүн бүр ашиглах боломжтой. Bluetooth-ээ л асаасан байхад болно.

  • Bluetooth-ээ асааж, тохиргоо хийсэн бүх хүмүүс бие биендээ хоёр метр ойртоход нэгнийгээ бүртгэж нууцлал бүхий код солилцдог.
  • Иргэн “Эерэг” гарсан тохиолдолд Google-с мессежээр ирсэн кодыг ашиглан тухайн программд өөрийгөө бүртгэнэ. Зөвхөн иргэдийн утас өөр хоорондоо нууцлал бүхий код солилцож дараа нь ойрын хавьтал болсон тохиолдолд тэдгээр хүмүүст энэ тухай мэдэгдэл очдог. Тухайлбал, ПСР шинжилгээний хариуны код дээр үндэслэн таны хажууд халдвартай хүн ойрхон байгааг сануулж чадна.
  • Мэдэгдэл авсан тухайн хүн гар утсан дээрээ товч асуумж бөглөж өөрийгөө тусгаарлах эсвэл эмнэлгийн байгууллагад хандах эсэхээ өөрөө шийддэг.
  • Өөрөөр хэлбэл иргэд цар тахлаас өөрийгөө болон бусдыг хамгаалах боломжийг бүрдүүлж байгаа хамгийн шилдэг шийдэл юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

“COVID-19 ERSDEL систем” таны хажууд халдвартай хүн ойрхон байвал анхааруулна  
Үзсэн: 2804 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй