Шууд Chart

Хугацаат цэргүүд цусаа хандивлалаа

2021-04-21 15:15:21

Цар тахлын халдвар буурахгүй байгаатай холбогдуулан цусны доноруудын  хандив буурч, цусны нөөц улс орон даяар багассан энэ үед инженерийн цэргүүдийн аян нүдээ олсон арга хэмжээ болов.

Бусдад амьдрал бэлэглэх аянд хугацаат цэргийн алба хаагчид өөрсдийн хүсэлтээр хамрагдсанд Цус сэлбэлт, судлалын үндэсний төвөөс талархал илэрхийлж, “Эх орноо батлан хамгаалагч эр цэргүүд та нар энэ үйлсээрээ том гавьяа байгуулж байна. Бусдын алтан амийг аварна гэдэг дайны талбарт нөхөртөө тусалсан шиг баатарлаг үйлс, хэзээ ч мартагдахгүй мөнхийн гавьяа” хэмээн баяр хүргэж, цэргийн албаа нэр төртэй хаахыг захилаа.

Энэхүү аяныг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан явуулав.

Хошууч Д.Хадхүү (Зэвсэгт хүчний 014 дүгээр анги)


Хугацаат цэргүүд цусаа хандивлалаа  
Үзсэн: 604 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй