Шууд Chart

Олон улсын эрдэм шинжилгээний цахим бага хуралд оролцлоо

2021-06-11 16:03:19

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн төлөөллүүд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Олон улсын шинжлэх ухааны зөвлөл, Хятадын шинжлэх, ухаан технологийн холбоо, Гамшгийн эрсдэлийн нэгдсэн судалгааны виртуаль платформоос хамтран энэ сарын 08-10-ны өдрүүдэд зохион байгуулсан “Хөгжлийн аюулгүй байдлын төлөө эрсдэл судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний цахим бага хуралд оролцлоо.  

Бага хурал нь шинжлэх ухаан, технологи, боловсрол, инновацид тавигдах эрхэм зорилгын талаар шинэчилсэн ойлголцолд хүрэх, 2030 он түүнээс хойшхи хугацаанд эрсдэлийн мэдээлэлд суурилсан хөгжлийг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн дэлхийн судалгааны шинэ зорилтыг дэвшүүлэх зорилгоор явагдсан юм.

Гурван өдөр үргэлжилсэн цахим хуралд 81 орны 300 гаруй төлөөлөл оролцож, өнгөрсөн арван жилд гамшгийн эрсдэлийг бууруулах судалгаа, эрдэм шинжилгээний ажлын хүрсэн үр дүн, сургамжийг хэлэлцлээ.

Мөн дэлхий дахинд цаашид баримтлах гамшгийн эрсдэлийг бууруулах судалгааны шинэ хөтөлбөрийг батлан, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх стратеги болон гамшгийн эрсдэлийн судалгааны шинэ үе шатыг хэрэгжүүлэх боломжуудын талаар санал солилцсон юм.

Хурлын талаар  http://conference.irdrinternational.org вэб сайтаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Олон улсын эрдэм шинжилгээний цахим бага хуралд оролцлоо  
Үзсэн: 570 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй