Шууд Chart

Чой Ман Ёон "Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан" хүндэт тэмдгээр шагнагдлаа

2021-06-11 19:59:03

"Копиа Монгол" төвийн захирал Чой Ман Ёонийг Монгол Улсын Засгийн газрын шагнал болон Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр шагналаа.

Энэхүү хүндэт тэмдэг нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, худалдаа, үйлчилгээний салбарыг хөгжүүлэх, үр ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан гадаадын иргэнд олгодог юм.

"Копиа Монгол" төв нь хоёр улсын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд үүсгэн байгуулагдсан ба Монгол Улсын Засгийн газрын Хөдөө аж ахуйн бодлогыг бодлогыг дэмжиж, тус салбарт шинжлэх ухаанд суурилсан хөдөө аж ахуйн технологи хөгжлийн 20 гаруй төсөл хөтөлбөрийг 1,5 сая гаруй ам.доллараар санхүүжүүлэн хэрэгжүүлсэн байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дээрх төвийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, мэргэжилтэн сургах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд мэдлэг түгээх зэрэг үйл ажиллагааг Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн үнэлдэг билээ.


Чой Ман Ёон "Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан" хүндэт тэмдгээр шагнагдлаа  
Үзсэн: 1007 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй