Шууд Chart

Хийн хангамжийн талаарх цахим хэлэлцүүлэгт идэвхтэй оролцоно уу

2021-06-15 12:59:47

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд хийн хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдийн дунд цахим хэлэлцүүлгийг zoom аппликейшн ашиглан зохион байгуулах гэж байна.

Хэлэлцүүлэг зургадугаар сарын 16-ны 14:00 цагт болох бөгөөд дараах сэдвийн хүрээнд явагдана.

- Хийн төрлүүд, голлох үзүүлэлтүүд

- Хийн хангамж, нийлүүлэлт

- Хийн үйлдвэрлэл

- Төвлөрсөн ба бие даасан хийн хангамжийн шийдлүүд

- Дулаан хангамжид хийг ашиглах боломжууд, өртөг

Нэмэлт мэдээллийг 9444-2040 дугаарт холбогдож авна уу.

Оролцох хүсэлтэй хүмүүс: Join Zoom Meeting

https://us02web.zoom.us/j/83381830587...

Meeting ID: 833 8183 0587

Passcode: 20210616


Хийн хангамжийн талаарх цахим хэлэлцүүлэгт идэвхтэй оролцоно уу  
Үзсэн: 451 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй