Шууд Chart

Арбидол зэрэг вирусийн эсрэг эмийн үнэд хяналт, шалгалт хийнэ

2021-06-16 12:33:11

"Ковид-19" цар тахлын эмчилгээнд вирусний эсрэг АРБИДОЛ эм хэрэглэж байгаа тухай олон нийтийн сүлжээнд тархсан. Мөн сүүлийн үед халдвар авах хүний тоо ихэссэнтэй холбоотой уг эмийн эрэлт ихсэж, үнэ хөөрөгдөж, дамлан худалдаалж байгаа тухай хэрэглэгчдээс гомдол ирүүлсэн. Уг мэдээллийн дагуу эм ханган нийлүүлэх үйлдвэр болон эмийн сангуудад “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар”- тай хамтарсан хяналт, шалгалтыг 2021 оны 6 дугаар 15-ны өдөр эхлүүлээд байна.

Хяналт, шалгалтын зорилго нь коронавируст цар тахлын эмчилгээний удирдамжид багтсан вирусний эсрэг эмийн зах зээл дэх үнэд хяналт, шалгалт  хийх юм.  Мөн  вирусний эсрэг эмийн ширхгийн болон багцын үнэд хяналт, шалгалт хийж, илэрсэн зөрчлүүдэд арга хэмжээ авч ажиллана.

Түүнчлэн "Ковид-19" халдварын үед яаралтай горимоор импортлох нэг удаагийн зөвшөөрөлтэй бусад эмийн үнийг олон нийтэд ил тод мэдээлнэ гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.


Арбидол зэрэг вирусийн эсрэг эмийн үнэд хяналт, шалгалт хийнэ   
Үзсэн: 476 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй