Шууд Chart

Тусгай нөхцөл шаардлага, цагийн хязгаарлалтыг хэрэгжүүлж байгаа эсэхэд шалгалт хийнэ

2021-06-16 17:48:02

Улсын Онцгой комиссын өчигдрийн хурлаас үйл ажиллагаа нь нээгдсэн иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад 2021 оны 41 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангаж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийх үүргийг нутгийн захиргааны байгууллагуудад өгсөн.

Энэ дагуу өнөөдөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран 1-20 дугаар хорооны Засаг дарга нартай цахим хурал хийж, дүүргийн хэмжээнд коронавируст халдвартай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, худалдаа, үйлчилгээний газруудад халдвар хамгааллын дэглэм, тусгай нөхцөл шаардлага, цагийн хязгаарын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх талаар мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер, нийслэлийн Цагдаагийн Удирдах газар, Мэргэжлийн хяналтын газрын дарга нарын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хамтарсан тушаалаар нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний газруудын халдвар хамгаалын дэглэм мөрдүүлж байгаа эсэхэд энэ сарыг дуустал хяналт тавьж ажиллах удирдамжийг баталсан.

Энэхүү удирдамжийн дагуу 1-20 дугаар хорооны нутаг дэсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт, шалгалтыг хийж, зөрчил гаргасан тохиолдолд холбогдох хууль, тогтоомжийн дагуу  арга хэмжээ авах юм гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.


Тусгай нөхцөл шаардлага, цагийн хязгаарлалтыг хэрэгжүүлж байгаа эсэхэд шалгалт хийнэ  
Үзсэн: 618 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй