Шууд Chart

АШУҮИС-ийн авто зогсоолыг буулган, тохижилт, ногоон байгууламж хийлээ

2021-07-28 12:38:21

АШУҮИС-ийн төв байрны гадна талбайн авто зогсоолыг буулган, тохижилт, ногоон байгууламжийн ажлыг хийж, ашиглалтад оруулахад бэлэн боллоо. Тус талбайг тохижуулах ажил тавдугаар сарын 15-нд эхэлсэн бөгөөд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэсэн. 

Авто зогсоолыг буулган, нийт 1619 ам метр талбайд ногоон байгууламж, зүлэгжүүлэлт, явган хүний зам, иргэд амарч суух сандал болон хөшөө, гэрэлтүүлгийг цогцоор нь шийдэж өгсөн юм. Гүйцэтгэгч байгууллагаар “Охь мандал” ХХК ажиллалаа гэж Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас мэдээллээ.


АШУҮИС-ийн авто зогсоолыг буулган, тохижилт, ногоон байгууламж хийлээ  
Үзсэн: 672 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй