Шууд Chart

Баянхошууны хөтөл хүртэл 2.3 км авто зам барьж байна

2021-09-14 14:46:08

Улсын төсвийн хөрөнгөөр Баянгол дүүргийн 10, 22 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 11, 31 дүгээр хороо, ЕБ-ийн 113 дугаар сургуулиас Баянхошууны хөтөл хүртэл 2.3 км авто зам барьж байна.

Авто замын 2 км трассыг бүрэн чөлөөлсөн. Тус зам нь өгсүүр, өвөл халтиргаа ихтэйн улмаас зам тээврийн осол их гардаг, гэрэлтүүлэггүй тул гэмт хэргийн гаралт ихтэй байсан бөгөөд тус зам тавигдсанаар дээрх асуулууд шийдэгдэж иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах, зорчих боломжтой болох юм.

Эх сурвалж: Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар


Баянхошууны хөтөл хүртэл 2.3 км авто зам барьж байна  
Үзсэн: 1191 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй