Шууд Chart

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Орхон аймагт ажиллаж байна

2021-09-16 15:16:03

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Орхон аймгийн ерөнхий төлөвлөлттэй газарт очиж танилцлаа. Орхон аймгийн Баян-Өндөр сумын нийт хүн амын 57 хувь нь гэр хороололд амьдарч байна. Иймээс аймгийн удирдлагууд алслагдсан гэр хорооллын багуудыг орон сууцжуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд 962 айлын Залуус хороолол төслийг хэрэгжүүлж, сургууль, цэцэрлэг, нийгмийн бусад барилгуудыг төлөвлөжээ.  Мөн Хашаандаа хаус дэд хөтөлбөр, гэр хорооллын айл өрхүүдэд инженерийн шугам сүлжээг хүргэх зорилт тавьж 110 ажил гээд томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа юм гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.


БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Орхон аймагт ажиллаж байна  
Үзсэн: 350 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй