Шууд Chart

“Оролцоо” төслийн эхний ээлжийн 1211 залуус дадлагад гарахад бэлэн боллоо

2021-09-16 17:40:52

Залуучуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрт бэлтгэх, ажлын байраар хангах, зорилгоор хувь хүний хөгжлийн цогц сургалтын хөтөлбөрөөр явуулсан тус сургалтад хамрагдсан залуучууд сэтгэл өндөр буцлаа. Сургалтын үеэр хөдөлмөрийн яармаг  зохион байгуулж, ажил олгогчид хотхонууд дээр очин ажлын байран дахь дадлага хийх гэрээг 641 оролцогчидтой байгуулсан юм.

Тэд сургалтаар ажил, амьдралынхаа гарааг зөв эхлүүлэх, зорилгоо  тодорхойлох, өөрийгөө илэрхийлэх, хөдөлмөр эрхлэх чадвар, чиг баримжаа олж авсан юм.  Мөн эх оронч үзэл санаа, эрүүл зөв амьдралын хэв маяг, төлөвшил, гэр бүлийн утга учир, хамтын хүсэл мөрөөдөл, түүнд хүрэх арга замын талаар суралцлаа.  

Сургалтын хүрээнд олон төрлийн багийн ажиллагаа, соёл, спортын арга хэмжээ, үйлдвэртэй танилцах аялалд оролцов.

Монгол Улсын Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяадын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд зохион байгуулагдаж байгаа залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төслийн эхний ээлжийн 1211 оролцогчдоос шилдэг 300 оролцогчийг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордонд хүлээн авч уулзсан билээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам


“Оролцоо” төслийн эхний ээлжийн 1211 залуус дадлагад гарахад бэлэн боллоо  
Үзсэн: 497 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй