Шууд Chart

Хөвсгөл аймагт гарааны бизнес эрхлэгчийг дэмжинэ

2021-09-17 09:33:27

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувь бүтээгдэхүүнээ борлуулах ажлын байрны хэрэгцээ их байдаг. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын санаачилгаар Мөрөн сумын 14-р хороонд улсын төсвийн 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдах Ахуй үйлчилгээний төв, 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдах Бизнес хөгжлийн төвийн шав тавилаа.

Энэ төв баригдсанаар жижиг, дунд бизнес эрхлэгчид болон гарааны бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахад зөвлөгөө өгөх, хямд түрээсийн байраар хангах гээд олон ач холбогдолтой.

Бизнес хөгжлийн төв нь ажилчдын өрөө, хурлын өрөө, нийтийн оффис, лаборатори, хэвлэх, хувилах өрөө, үйлчлүүлэгчийн өрөө, амралтын өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө зэрэг зохион байгуулалттай байхаар төлөвлөгдөж байгаа бол Ахуй үйлчилгээний төв нь хими цэвэрлэгээ, хувцас захиалга завсар, гутал засвар, цаг засвар, утас завсар, үсчин, гоо сайхан, гэр ахуйн барааны худалдаа, бариа засал зэрэг үйлчилгээ үзүүлдэг өрөөнүүдтэй байх юм.

Бизнес хөгжлийн төв болон Ахуй үйлчилгээний төвийн барилга 2022 онд баригдаж ашиглалтад орох бөгөөд эдгээр барилгыг холбосон Бизнес инкубатор төвийн байрыг мөн ирэх онд барихаар төлөвлөж байна.

"Монголын мэдээ" сувгийн Хөвсгөл аймаг дахь сурвалжлагч Б.Нарантуяа


Хөвсгөл аймагт гарааны бизнес эрхлэгчийг дэмжинэ  
Үзсэн: 777 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй