Шууд Chart

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай ОХУ-д айлчлав

2021-09-17 11:26:34

Арга хэмжээний үеэр Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд хурандаа генерал А.В.Фоминтой танилцах уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааны зарим асуудлуудыг хэлэлцлээ.

Мөн Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай “Запад-2021” Олон улсын стратегийн команд штабын сургуульд олон орны Зэвсэгт хүчний төлөөллүүдтэй мөр зэрэгцэн өндөр зохион байгуулалттай, сахилга баттай оролцсон хошууч генерал Л.Гансэлэм тэргүүтэй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийнханд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

Түүнчлэн Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Элчин сайдын яамны үйл ажиллагаатай танилцуулсан байна.

Батлан хамгаалах яам


Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай ОХУ-д айлчлав  
Үзсэн: 520 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй