Шууд Chart

Иргэд хашааныхаа өвсийг шатааснаас гал алдаж байна

2021-09-17 12:21:28

Хүйтний улирал эхэлж, ахуйн гал түймрийн дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгдэх нь ихэсч байна. Сүүлийн үед  хашаа байшин, гарааш, машиндаа, гэртээ гал алдсан дуудлага зонхилох болов.

Тухайлбал, өчигдөр Баянзүрх, Сүхбаатар дүүрэг болон Ховд аймагт  айлын байшин болон амбаар, машин шатсан байна. Мөн самар түүх, аялал зугаалгад гарах, хашааны шар өвсөө шатаах зэрэг олон шалтгаанаар гал түймэр гарч байгаа талаар нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/ болон нийслэлийн Байгаль орчны газраас өнөөдөр мэдээлэв.

Улсын хэмжээнд санамсаргүй гал түймрийн улмаас өнгөрсөн онд нийслэлд 126 удаагийн хээрийн түймэр гарч, 59.7 га талбай шатсан байна. Энэ онд улсын хэмжээнд ой хээрийн 25 дуудлага тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс ойн 1765 га, хээрийн 120 мянган га талбай өртсөн байна. Харин айл өрхүүд хавар, намар хашаандаа шар өвс шатаах, цахилгаан, зуухны аюулгүй байдал алдагдсны улмаас гал алдаж эд хөрөнгө эрүүл мэндээрээ хохирох шалтгаан болж байна.

Иймд ил задгай тамхины иш, хог хаяхгүй байхыг анхааруулсан юм.


Иргэд хашааныхаа өвсийг шатааснаас гал алдаж байна  
Үзсэн: 547 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй