Шууд Chart

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Багахангай дүүрэгт ажиллалаа

2021-09-18 18:09:28

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнөөдөр Багахангай дүүрэгт ажиллалаа. Нийслэлийн алслагдсан дүүргүүдийн нэг Багахангай нь шугам сүлжээний бие даасан дэд бүтэцтэй, 500 орчим өрх айлын 4000 гаруй оршин суугчтай.

Сүүлийн жилүүдэд хүн амын тоо, үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр цахилгаан, дулааны өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэх шаардлагатай болсон гэдгийг дүүргийн засаг дарга С.Эрдэнэбаяр болон салбар байгууллагын төлөөллүүд танилцуулав.

Дүүргийн шинэ суурьшлын бүсэд цахилгааны шугам сүлжээ /ухаалаг тоолуур бүхий/ татах, 35МВт-ын дэд станцын барилга угсралтын ажилд мэргэжлийн заавар зөвлөмж өгөх, халаалтын зуухны хүчин чадлыг нэмэгдүүлэхэд шаардлагатай тооцоо судалгааг холбогдох байгууллагаар гаргуулж шийдвэрлүүлэх, зарим хэсэгт дулааны шугамын шинэчлэл хийх, “Багахангайн Үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ-ын эрчим хүчний дэд бүтэц, зураг төслийн ажилд үе шаттайгаар дэмжин ажиллахаа Эрчим хүчний сайд Н.Тавинбэх илэрхийлэв.

Эх сурвалж: Эрчим хүчний яам


Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Багахангай дүүрэгт ажиллалаа  
Үзсэн: 583 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй