Шууд Chart

Ням гарагт ажиллах шинжилгээний болон дархлаажуулалтын цэгүүд

2021-09-19 07:16:53

Энэ сарын 18-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 76, II тунд 304, нэмэлт сэргээх тунд 1629, нийт 2009 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.4 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 10 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2861 (24 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 65197 (73.3 хувь), 16-17 насны 25729 (75.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

Харин өнөөдөр /2021.09.19/ Улаанбаатар хотод суурин 33 цэгт 52 багийн 244 эмч, ажилтан ажиллаж, 3876 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллах аж. Та бүхэнд тэдгээр шинжилгээний болон дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулъя.



Ням гарагт ажиллах шинжилгээний болон дархлаажуулалтын цэгүүд  
Үзсэн: 546 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй