Шууд Chart

Гүний шумбалтын онол, дадлагыг зохион байгуулж байна

2021-09-22 10:38:19

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай  хамтран зохион байгуулж байгаа “Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх сургалт, судалгаа хамтарсан дадлага” онолын болон Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх техникийн сургалтууд үргэлжилж байна.

Алба хаагчид Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийн судалгаа, хайлтын ерөнхий зураглалыг гаргаж, усны гүнд эрэл хайгуул, хяналтын багажтай хэрхэн ажиллах талаар ОХУ-ын алба хаагчдаас харилцан туршлага солилцож байна.

Мөн хоёр улсын аврагч шумбагчдын гүний шумбалтын онол, дадлагыг зохион байгуулж, аюулгүйн ажиллагааны талаар мэдлэгээ хуваалцаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Гүний шумбалтын онол, дадлагыг зохион байгуулж байна  
Үзсэн: 300 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй