Шууд Chart

Боловсролын байгууллагуудад урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ

2021-09-22 12:01:58

2021-2022 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан 30 боловсролын байгууллага, сургуулиас 150 м зайд байрлах 12 хүнсний дэлгүүрийг хамруулж урьдчилан сэргийлэх шалгалтыг хийлээ.
 
Шалгалтаар 55 объектоос ундны уснаас дээж авч шинжлэхэд 92.7 хувь нь стандартын шаардлага хангасан, 14 боловсролын байгууллагын 165 цэгээс арчдсын шинжилгээ авахад 3 хувьд гэдэсний бүлгийн савханцар илэрсэн тул зөрчлийг арилгуулж, цэвэрлэгээ халдваргүйтгэл хийлгүүллээ.
 
Нийт 391 дутагдал илрүүлж, 26 заалт бүхий 7 албан шаардлага, 2 төрлийн зөвлөмж үйлдэн хүргүүллээ. 
 
Коронавируст халдварын тархалт өндөр байгаатай холбогдуулан эцэг, эхчүүд хичээлийн бус цагаар хүүхдээ гадуур явуулахгүй байх, өөрсдөө халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан, халдварын эрсдлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахыг зөвлөж байна.
 
 
 
Эх сурвалж: Өвөрхангай аймгийн МХГ

Боловсролын байгууллагуудад урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ  
Үзсэн: 691 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй