Шууд Chart

Түймэр унтраах аргууд

2021-09-22 12:24:55

Түймрийн гурвалжин буюу түймэр гарах нөхцөлийг бүрдүүлдэг гурван элементийн аль нэгийг үгүй болгосноор түймэр унтардаг. Үүнийг өөрөөр “түймрийн гурвалжинг эвдэх” гэнэ. Гал түймрийн эсрэг тэмцэх түгээмэл арга хэлбэр, стратеги олон болов тэр бүгд түймрийн гурвалжингийн аль нэг элементийг л үгүй болгоход чиглэсэн байдаг. Үүнд:
 
1. Хүчилтөрөгчгүй болгох - Гал түймэр дээр шороо асгах, эсвэл “галын цохиур” ашиглан түймрийн зах хэсгээс галыг цохиж, унтрааж болно. Мөн гал унтраах зориулалтын хөөс нь түймрийг хүчилтөрөгчгүй болгодог.
 
2. Дулааныг үгүй болгох - Ус нь дулааны энергийг уур уур болгон шингээдэг. Ус ашиглаж, түймрийг унтраах нь маш үр дүнтэй арга юм. Шаталт үүсч байгаа газар буюу галын дөлний суурь хэсэг рүү ус цацсанаар гал унтарна.
 
3. Шатах материалыг үгүй болгох - Шатах материалыг үгүй болгож, түймэр унтраах аргыг “түймэртэй тэмцэх хуурай арга” гэж нэрлэдэг. Гар багаж хэрэгсэл ашиглан хяналтын зурвас татах, эсвэл машин техник ашиглан “шатах материалыг тусгаарлах зурвас” байгуулах нь түймэртэй тэмцэх үр дүнтэй арга юм. Жишээ нь, угтуулж цурамдах болон бусад зориудаар тавьж буй хяналттай шатаалтын аргууд нь гал түймрийн ойр орчим дахь шатах материалыг үгүй болгодог. 
 
Гал нэг секундийн дотор 2 метр зайд тархдаг, хяналтаас гарах эрсдэл өндөр байдаг тул та урьдчилсан сэргийлэх аргыг хэрэгжүүлэх нь хамгийн чухал гэдгийг санаарай.
 
Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба 

Түймэр унтраах аргууд  
Үзсэн: 432 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй