Шууд Chart

ШӨХТГ: Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуй эрхлэгчдийн анхааралд...

2021-09-22 12:46:37

Сүүлийн өдрүүдэд шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн эрхлэгчид нь АИ-92, АИ-95 шатахууны борлуулалтад хязгаарлалт хийж, зөвхөн өөрийн компанийн карттай хэрэглэгчдэд, эсвэл гэрээт байгууллагуудад шатахуун олгох, мөн тодорхой хэмжээний мөнгөн дүнгийн хязгаартайгаар борлуулах үйлдэл гаргаж байна. Энэ үйлдэл нь: 
 
-Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т "Зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах гэж заасныг,
 
-Хэрэглэгчийн тухай хуулийн 7.12 дугаар зүйл,
 
-Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсэг,
 
-Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэг тус тус зөрчигдөх бодит байдлыг үүсгэж байна.
 
Иймд шатахуун борлуулахдаа хэрэглэгчийн зөвхөн өөрийн компанийн карттай эсвэл гэрээтэй гэж ялгах, мөн тодорхой хэмжээний мөнгөн дүнгийн хязгаарлалт тогтоон борлуулалт хийж байгаа үйлдлээ нэн даруй зогсоохыг шаардаж байна.
 
Эх сурвалж: ШӨХТГ

ШӨХТГ: Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуй эрхлэгчдийн анхааралд...  
Үзсэн: 648 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй