Шууд Chart

Газрын багц хуулийн төсөлд зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаж, дараагийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ

2021-09-23 16:42:39

Барилга, хот байгуулалтын Сайдын зөвлөлийн хурал өнөөдөр болж, Газрын багц хуулийн төслийг хэлэлцлээ. Газрын багц хууль анх 2002 онд батлагдаж, 2003 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 30 удаагийн нэмэлт өөрчлөлт орж байв.

Энэ удаагийн хуулийн шинэчилсэн найруулгаар Газрыг эзэмшүүлэх, ашиглуулах харилцаах зохицуулах Газрын багц хуулийн төсөл 11 бүлэг 126 зүйлтэй болжээ. Түүнчлэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зарим нэр томьёог Иргэний хуулинд нийцүүлэн боловсруулсан байна.

Газрын багц хуулийн төслийн хүрээнд:

- Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

- Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай хуулийн төсөл,

- Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулга,

- Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай,

- Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл гэсэн багц асуудлуудыг хэлэлцлээ.

Хуулийн төсөлд Сайдын зөвлөлийн гишүүдийн саналыг тусгах 7-н хоногийн хугацаа өгч, ирэх долоо хоногийн сүүлээр Хууль зүйн яам болон Сангийн яаманд хүргүүлж, саналыг авч тусгахаар болов гэж Барилга, хот байгуулалтын ямнаас мэдээллээ.


Газрын багц хуулийн төсөлд зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаж, дараагийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ  
Үзсэн: 583 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй