Шууд Chart

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын статистик мэдээлэлтэй холбоотой хэлэлцүүлэг зохион байгууллаа

2021-09-23 16:50:36

Үндэсний статистикийн хорооноос хэрэгжүүлж буй “Төрийн их өгөгдөл төсөл”-ийн хүрээнд Монгол Улсын хэмжээнд нийгмийн статистикийн мэдээллийн өнөөгийн байдлыг үнэлэх, цаашдын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, бодлого, төлөвлөлтөд шаардлагатай нэмэлт мэдээллийг тооцон гаргахад их өгөгдлийг хэрхэн ашиглах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Энэ үеэр

Хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, харьяа агентлагийн удирдлага, албан хаагчид, Үндэсний статистикийн хорооны дэд дарга Д.Лхамсүрэн болон холбогдох албаныхан оролцлоо.

“Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын статистик, мэдээллийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр ХНХЯ-ны Мэдээллийн технологи, статистикийн хэлтсийн дарга Б.Даваа-Эрдэнэ, “Нийгмийн хамгааллын статистикийн өнөөгийн байдал” сэдвээр  ҮСХ-ны Нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал, “Төрийн их өгөгдлийн төслийн танилцуулга” сэдвээр ҮСХ-ны Тооллого, өгөгдлийн шинжилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Өлзийханд мэдээлэл хийв.

Тус хэлэлцүүлгээр хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын албан хаагчид статистик мэдээлэл, мэдээллийн сангийн бүтэц, зохион байгуулалт, тогтолцооны талаар нэгдсэн ойлголтод хүрч, хариуцсан асуудлын хүрээнд санал, бодлоо илэрхийлж, харилцан туршлага солилцлоо.

Энэ арга хэмжээ нь салбарын мэдээллийн сангуудын статистик мэдээллийн уялдаа холбоог сайжруулах, мэдээллийг нэгтгэх, бодлого, хөтөлбөр боловсруулахад ашиглах үйл ажиллагааг боловсронгуй болгох зэргээр салбарын статистик мэдээллийг шинэ түвшинд гаргаж хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын статистик мэдээлэлтэй холбоотой хэлэлцүүлэг зохион байгууллаа  
Үзсэн: 547 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй