Шууд Chart

Сургалт, дадлагын үйл ажиллагаатай танилцлаа

2021-09-24 17:59:13

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Хөвсгөл аймагт ажиллаж, ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай  хамтран зохион байгуулж байгаа “Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх сургалт, судалгаа хамтарсан дадлага”-ын үйл ажиллагаатай танилцлаа.

Өнөөдрийн сургалтаар  усны гүнд аюулгүй ажиллагаагаа хэрхэн зохион байгуулах талаар  харилцан мэдлэг, туршлагаа солилцсон юм.

Энэ удаагийн хамтарсан дадлага сургууль нь Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, аврагч-шумбагчийг бэлтгэх зоригоор зохион байгуулагдаж байгаагаараа онцлог гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сургалт, дадлагын үйл ажиллагаатай танилцлаа  
Үзсэн: 364 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй