Шууд Chart

Хоногийн сургуулийг зохион байгуулжээ

2021-09-28 13:51:34

Зэвсэгт хүчний 337 дугаар анги 2020-2021 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу Байлдааны сөнөөгч онгоцны засварын төв, Нисдэг тэрэг засварын төв, Хангалт үйлчилгээний батальоны бүрэлдэхүүнтэй “Нисэхийн засварын төв, Хангалт үйлчилгээний батальон өөрийн хүч хэрэгсэлтэйгээр заагдсан районд шилжин байрлаж, үүрэг гүйцэтгэх үеийн ажиллагаа” сэдвээр хоногийн сургуулийг зохион байгууллаа. Хоногийн сургуулиар боловсруулсан бодлого, шийдвэрийг тактикийн түвшинд Хангалт үйлчилгээний батальон, Нисэхийн техникийн засварын төв хэрэгжүүлж, хээрийн байрлалд тодорхой тооны хүч хэрэгсэлтэйгээр шилжин байрлаж, үүрэг гүйцэтгэх бэлтгэлжилтийг хангалаа.

Энэ хүрээнд Хоногийн сургуулиар суралцагчдын бие бүрэлдэхүүнээ удирдах, баримт бичиг боловсруулах дадлага, ур чадвар дээшилсэн юм.

Эх сурвалж: “Соёмбо мэдээ” цахим сонин


Хоногийн сургуулийг зохион байгуулжээ  
Үзсэн: 364 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй