Шууд Chart

З.Мэндсайхан: Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хомсдол үүсээгүй

2021-10-21 12:22:12

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан гол нэрийн импортын хүнсний бүтээгдэхүүний нөөцийн талаар танилцуулга хийлээ.

Тэрбээр “Ковидоос үүдэлтэй хил, гаалийн саатал болон хүнсний бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгахад тодорхой арга хэмжээ авах чиглэлээр Засгийн газраас үүрэг өгсөн. Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн зорилго бол хадгалалтын хугацаа богино хүнсний бүтээгдэхүүнүүдийг хил, гаалиар саадгүй нэвтрүүлэх чиглэлээр судалгаа хийж, шаардлагатай арга хэмжээ авах юм.

Өнгөрсөн онд Засгийн газраас санаачлан гол нэрийн бүтээгдэхүүн болох бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тосыг Гааль, НӨАТ-аас чөлөөлсөн. Ингэснээр өнгөрсөн оны 4-р сараас эхлээд эдгээр бүтээгдэхүүний нөөц 2.6 дахин өслөө. Үүний үр дүнд үнийг тогтвортой барих боломж бүрдсэн. Гэсэн хэдий ч өнгөрсөн 6-р сараас олон улсын тээврийн үйл ажиллагаа саатсантай холбоотойгоор захиалга өгсөн хүнсний бүтээгдэхүүн импортлогч орны агуулахад хадгалагдаж байна.

Өнөөдрийн байдлаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн хомсдол үүсээгүй. Харин Эрээн боомтын хил, гаальтай холбоотойгоор нарийн ногооны нийлүүлэлтэд тасалдал үүсэх эрсдэл харагдаж байна. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох будаа, гурил, элсэн чихэр, ургамлын тос 20-42 хоногийн нөөцтэй буюу зохистой хэмжээнд байна. Тэгэхээр бид богино хугацаанд тээвэрлэлтийн арга хэмжээг авч чадвал эдгээр бүтээгдэхүүний нөөцөд ямар нэгэн асуудал үүсэхгүй” гэсэн мэдээллийг өчигдөр Засгийн газрын хуралдаанд өгсөн юм. 


З.Мэндсайхан: Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хомсдол үүсээгүй  
Үзсэн: 758 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй