Шууд Chart

Улз голыг тахилаа

2021-10-23 10:54:49

Байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, түүх соёл, зан заншлаа хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар тогтоолоор Хэрлэн, Онон, Халхгол, Улз, Галын голыг аймгийн тахилгатай гол болгон гол мөрнийг 5 жилд нэг удаа тахиж аргадах тухай шийдвэр гарсан.


Аймгийн тахилгатай Онон голыг 2018, Хэрлэн голыг 2019, Халхын голыг 2020 онд тахиж байсан бол намрын адаг нохой сарын шинийн арванзургааны билигт сайн өдөр Улз голын тахилгыг аймгийн бурхан шашинтны төв Данригданжаалин хийд, Угтамын хийдийн лам хуврагуудтай хамтран зохион байгууллаа.

Тахилгын арга хэмжээнд Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Гурванзагал, Чулуунхороот, Цагаан - Овоо, Хэнтий аймгийн Норовлин сумын удирдлага, нутгийн иргэдийн төлөөлөл оролцлоо.

Тахилгад оролцсон сумдын удирдлага нутгийн ахмадууд Улз гол маань зарим газраараа тасрах хэмжээнд хүрч байсан сүүлийн хоёр жилд усны түвшин нэмэгдэж байгаад нийтээрээ баяртай байгаа. Улз голыг аймгийн тахилгатай болгох шийдвэр гаргаж тахилга арга хэмжээг зохион байгуулж байгаа нь цагаа олсон түүхэн чухал ажил боллоо гэдгийг онцлон талархаж байгаагаа илэрхийлж байлаа гэж Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. 


Улз голыг тахилаа   
Үзсэн: 550 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй