Шууд Chart

Айл өрхүүдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулж, зөвлөмж өгөв

2021-10-25 10:38:37

Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ”-г Сүхбаатар, Мандал, Сайхан, Баянгол, Хүдэр сумдад зохион байгуулж байна.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус сумдын айл өрхүүдээр орж, цахилгааны утас, цахилгаан дамжуулах шугамын аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, иргэдэд галын аюулгүй байдлыг хангах, гал түймрээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгөв.

Шалгалтаар нийт 40 цэгт зөрчил илрүүллээ. Айлуудын цахилгааны кабель шугамууд олон залгаатай, зориулалтын бус утсаар татсан, газраар болон хашаа дамнаж татсан зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч байна гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 


Айл өрхүүдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулж, зөвлөмж өгөв  
Үзсэн: 711 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй