Шууд Chart

Баянгол дүүрэгт гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг үргэлжилж байна

2021-10-27 10:59:31

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого болон бусад хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, болзошгүй гамшгийн үед гамшгаас хамгаалах томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Онцгой комиссын орлогч даргын баталсан удирдамжийн хүрээнд Баянгол дүүрэгт гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг 10 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиуд, дүүргийн засаг захиргааны нэгжүүд, томоохон аж ахуйн нэгж, байгууллагууд хамрагдана.

Бэлэн байдлын үзлэгийг:

1. Дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний томилгоожуулсан байдал,

2. Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн байдал;

3. Гамшгаас хамгаалах төлөвлөгөө, түүний боловсруулалт, хэрэгжилт;

4. Гамшгаас хамгаалах ангиллын сургалт зохион байгуулсан байдал, түүний үр дүн;

5. Мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүний мэдлэг чадвар, үйл ажиллагааны жигдрэлт, бэлэн байдал;

6. Засаг даргын мөрийн хөтөлбөрт гамшгаас хамгаалах чиглэлээр тусгагдсан ажил;

7. Гамшгаас хамгаалах дайчилгаа, нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлт, зохион байгуулалт, хүч хэрэгслийн бүртгэл, тооцоо;

8. Гал түймэр унтраах бэлтгэл, бэлэн байдал;

9. Гамшгийн нөөц бүрдүүлэлт;

10. Гамшгийн үеийн удирдлага, зохион байгуулалт;

11. Харилцаа холбоо, зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, тогтоосон дохиогоор ажиллах арга, ажиллагаанд сургаж дадлагажуулсан байдал;

12. Барилга, объектийн ойролцоох түр цугларах талбай, түр байршуулах байрыг томилгоожуулж, тэмдэгжүүлсэн байдал, тэмдэг тэмдэглэгээний хадгалалт, хамгаалалтын талаар,

13. Барилга, объектын авралтын зам гарцын схем зураглал хийгдсэн болон тэмдэг тэмдэглэгээ тавигдсан байдал;

14. Цацраг, хими, тэсэрч дэлбэрэх бодисын ашиглалт, хадгалалт, хамгаалалт;

15. Гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын чиглэлээр өмнө нь зохион байгуулсан шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулсан байдал;

16. Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 08 дугаар зөвлөмжийн хүрээнд Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах хүн нэг бүрийн үүргэвчний иж бүрдлийг бэлтгэсэн байдал;

17. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн  2016 оны 94, 2020 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан нүүлгэн шилжүүлэх болон түр цугларах талбай байршлыг тодорхойлсон байдал;

18. Галын аюулгүй байдлыг хангасан байдал чиглэлээр шалгаж, 0-100 оноогоор үнэлж үнэлгээ өгнө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Баянгол дүүрэгт гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг үргэлжилж байна  
Үзсэн: 373 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй