Шууд Chart

Цар тахлын дараах агаарын тээврийн салбарын сэргэлт, тогтвортой байдлыг хангах ИКАО-ын нэгдсэн тунхаглал гарлаа

2021-10-27 11:43:48

Олон Улсын Иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас “Дэлхий нийтийг хамарсан цар тахлын дараах агаарын тээврийн тогтвортой байдлыг хангах нэг үзэл баримтлал” сэдвийн дор Дээд хэмжээний цахим хурлыг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 10 дугаар сарын 22-ны өдрүүдэд зохион байгууллаа.
 
Уг хурлаар дэлхийн улс орнууд олон талт хамтын ажиллагаанд тулгуурлан нийтээр нэг зөвшилцөлд хүрч, "Ковид-19" цар тахлын улмаас агаарын тээврийн салбарт үүсээд буй хямралаас аюулгүй, үр дүнтэй эргэн сэргээх нөхцлийг бүрдүүлэх, тогтвортой байдлыг бэхжүүлэх суурийг бий болгох нэгдсэн шийдэлд хүрлээ. Түүнчлэн иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, агаарын тээврийн хялбаршуулалт зэрэг олон талт асуудлуудыг хурлаар хэлэлцэн ICAO-ын гишүүн орнуудын нэгдсэн ТУНХАГЛАЛ баталсан юм.
 
Тус хуралд ICAO-ын гишүүн 193 улсаас итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс гадна олон улсын байгууллагуудын төлөөлөгчид, Агаарын тээвэр хариуцсан сайд, дэд сайд нар оролцож дээд хэмжээний төлөөлөгчдийн нэгдсэн хуралдаан, Нисэхийн аюулгүй ажиллагааны болон Агаарын тээврийн хялбаршуулалтын техникийн хурлуудад цахимаар оролцон саналаа нэгтгэсэн.
 
Сайд нарын түвшний дугуй ширээний хурлаар:
- Агаарын тээврийг эргэн сэргээх,
- Тогтвортой уян хатан байдлыг бий болгох,
- Ковид-19 цар тахлын эсрэг улс төрөөс авч байгаа хариу арга хэмжээний талаар,
Хялбаршуулалтын техникийн хурлаар:
- Коронавируст халдвар (COVID-19)-ын тахлын үед болон цар тахлын дараа агаарын тээврийг хөнгөвчлөх;
- Үндэсний зохицуулалт, олон улсын хамтын ажиллагааг сайжруулах
- COVID-19 тахлын үед болон дараа нь саадгүй, контактгүй үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор дижитал өгөгдөл хуваалцахыг сайжруулах
- Зорчигчлын үйл ажиллагааг хөнгөвчлөх, эрүүл мэндтэй холбоотой тогтвортой арга хэмжээний менежментийн ирээдүйн хандлага, хэрэгжилтийн хяналтыг сайжруулах.
- Бусад асуудлууд зэргийг хэлэлцсэн.
Харин Аюулгүй ажиллагааны техникийн хурлаар:
- COVID-19 тахалтай холбоотой аюулгүй ажиллагаа, үйл ажиллагааны арга хэмжээ
- Стратеги, бодлого ;2.1: Олон улсын нисэхийн аюулгүй ажиллагааны төлөвлөгөө (GASP), бүс нутгийн болон үндэсний агаарын тээврийн аюулгүй ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт; 2.2: Агаарын тээврийн зохицуулалтын чадавхийг хөгжүүлэх;
- Стандартчилал;3.1: Хяналт ба шинэ хандлага;3.2: Эрсдэлийн удирдлага;3.3: Газрын үйлчилгээ
- Хэрэгжилт, дэмжлэг;
- Бусад асуудлууд зэрэг сэдвүүдээр хуралдлаа.
 

ТУНХАГЛАЛЫН ТӨСӨЛ

COVID-19 цар тахлын талаарх "Дэлхий нийтийг хамарсан цар тахлын дараа агаарын тээврийг эргэн сэргээх, тогтвортой байдлыг хангах нэг үзэл" сэдэвт сайд нарын тунхаглалын төслийг сонирхуулахад:
Бид Сайд нар;
 
- Олон нийтийн эрүүл мэнд, эдийн засаг, нийгэмд ноцтой сөрөг нөлөөл үзүүлж буй COVID-19 цар тахлын улмаас дэлхий даяар одоог хүртэл үргэлжилж буй урьд өмнө байгаагүй хямралыг хүлээн зөвшөөрч;
- Агаарын тээврийн салбар тэр дундаа тус салбарын ажил эрхлэлтэд цар тахлын шинэ дэгдэлт түүний эсрэг хариу арга хэмжээ болох хөл хорио зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосноор олон улсын зорчих хөдөлгөөн түүний дотор агаарын тээврийн тэргүүлэх ажилтнуудад нийлүүлэлтийн сүлжээнүүдийн үйл ажиллагааны үндсэн холболтыг хангахад саад учруулан дэлхийн эдийн засагт хүндээр нөлөөлж байгааг мөн хүлээн зөвшөөрч;
- Иргэний нисэхийн үйл ажиллагааг аюулгүй, үр дүнтэй эргэн сэргээхийн тулд нийтийн эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлүүдийг харгалзан гишүүн улс орны хамтын ажиллагааг өргөжүүлж сайжруулах нь одоогийн байдлаар Олон Улсын Иргэний нисэхийн байгууллага /ОУИНБ/-ынтэргүүлэх чиглэл зорилт болсныг онцлон тэмдэглэж;
- ICAO-ийн Ассамблейн тогтоолын заалтуудын дагуу эргэн сэргэх, хүртээмжтэй өсөлт, дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх эргэлт буцалтгүй үйл явцын хүрээнд иргэний нисэхийг тогтвортой байдал сэргэн босох чадварыг зайлшгүй хангах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэж;
- Бүх зорчигчдод шударга, эрх тэгш хандах, бүх хүн аялал жуулчлал хийж болох нөхцөлийг бүрдүүлэх мөн аялалд вакцинжуулалт заавал тавигдах шаардлагатай биш хэдий ч зорчигч хөдөлгөөнийг хөнгөвчлөх аюулгүй хэрэгсэл болгон ашиглах нь зүйтэй байх болно гэдгийг онцлон тэмдэглэж;
- Аялал жуулчлалын шийдэл /travel solution/-ийг бүх зорчигчдод хүртээмжтэй эсхүл тохиромжтой хийсэн байх ёстой бөгөөд олон улсын нисэхийн салбарыг эргэн сэргээх хүчин чармайлтад нэгч улс орхигдуулахгүй байхын тулд вакцины бэлэн байдал түүний төрлийг харгалзан үзэх ёстойг онцлон тэмдэглэж;
- Бүх гишүүн улс орон тусгаар тогтносон бөгөөд олон нийтийн эрүүл мэндтэй холбоотой дотоодын арга хэмжээнүүдийг бие даан хариуцах мөн үндэсний хууль тогтоомж, олон улсын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу шаардлагатай бол эрсдэлийг бууруулах аливаа арга хэмжээг хэрэгжүүлэх эрхээ хадгална гэдгийг сануулан;
- ОУИНБ-ын Зөвлөлийн агаарын тээврийн салбарыг эргэн сэргээх ажлын хэсэг (CART)-ийн үйл ажиллагааг дэмжиж, аяллын нийтлэг стандартын ач холбогдол үүнд тоон/дижитал хэрэглээний харилцан үйлчлэллийг онцлон тэмдэглэхээс гадна цаашид гарч болзошгүй хямралыг илүү оновчтой зохицуулахын тулд өнөөгийн цар тахлаас суралцах нь чухал болохыг онцлон тэмдэглэн;
- Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) -аас вакцины гэрчилгээ олгох түншлэлд талархаж байгаагаа илэрхийлж, “Нисэхийн аюулгүй ажиллагаа”, “Хялбаршуулалт” чиглэлээр хийсэн хурлаас гарсан дүгнэлтийг харгалзан үзэж дараах тунхаглалыг батлав гэжээ.
 

ТУНХАГЛАЛ

1. ОУИНБ-ын олон улс дахь манлайллыг COVID-19 цар тахлаас агаарын тээврийг эргэн сэргэх ирээдүйд сэргэн босох чадварыг хангах түүний дотор инновацийг урагшлуулан хөгжүүлэхэд Байгууллага гол үүрэг гүйцэтгэхэд хувь нэмэр оруулж байгаад талархаж байна;
2. Бид ОУИНБ-ын CART -аас гаргасан удирдамжийг хэрэгжүүлэх замаар олон улсын агаарын тээвэрт COVID-19 болон бусад халдварт өвчний тархалтыг зогсоох урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга хэмжээ авах, олон улсын харилцааг аюлгүйгээр эргэн сэргээхийн тулд гишүүн улс орнуудын олон түвшний эрсдэлийн менежментийн стратегийг үялдуулахыг дэмжих мөн агаарын тээврийн эдийн засаг, нийгэм, байгаль орчны тогтвортой байдлыг сайжруулах зорилгодоо хүрэх чухал алхам болох дэлхийн эдийн засгийн сэргэлтэд хувь нэмэр оруулахаа амлаж байна;
3. Бид олон улсын иргэний нисэхийн салбарт эрсдлийн менежментийн шаталсан стратеги баримталдаг. Энэхүү стратеги нь дасан зохицох, пропорциональ, ялгаварлан гадуурхахгүй байх, шинжлэх ухааны баримт нотолгоонд суурилсан, агаарын тээврийн зорилгоор аль болох нийцсэн дадлага, туршлагатай байх, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн тархвар судлалын шалгуур үзүүлэлт, туршилт вакцинжуулалтын шаардлагыг хянан үзэх замаар улс орнуудын хооронд тогтмол, цаг тухайд нь мэдээлэл солилцож байхыг зөвшөөрөн үүрэг хүүлээх болно;
4. Бид цаашид агаарын тээврээр хийгдэх вакцин тээвэрлэлт болон "Ковид-19 цар" тахлын эсрэг тэмцэх дэлхий нийтийн хүчин чармайлтыг дэмжихэд шаардагдах хүн хүч, эмнэлгийн хэрэгсэлийн хэрэгцээ, ялангуяа хөгжиж буй орнуудад хувь нэмэр үзүүлэх зорилготой;
5. Нисэхийн салбарт үзүүлж байгаа дэмжлэг, түүний дотор эдийн засаг болон санхүүгийн дэмжлэг нь шударга өрсөлдөөн, тэгш боломжийг хадгалахын зэрэгцээ үйл ажиллагааг дэмжих, үндсэн үйлчилгээ үзүүлэхийн ач холбогдлыг дахин нотолж байна;
6. Бид нисэхийн ажилтнууд, агаарын хөлгийн багийн гишүүд, нислэгийн удирдагчид түүнчлэн агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварыг хангах замаар аюулгүй, найдвартай, нислэгийн хөдөлгөөний эмх цэгцтэй урсгалыг бий болгох үүрэгтэй;
7. Бид ОУИНБ болон бусад оролцогч талуудтай цахим программуудын /апликэйшн/ харилцан үйлчлэл/ харилцан хүлээн зөвшөөрөлт, тахал өвчинтэй холбоотой туршилтын үр дүнг найдвартай дамжуулах, цар тахалтай холбоотой шинжилгээний баталгаажуулалт болон вакцинжуулалт, нөхөн сэргээлттэй холбоотой хувийн нууцлалыг хамгаалж цахим бус хүртээмжийг баталгаажуулахын тулд хамтран ажиллах болно;
8. Бид улс орнуудын цар тахлын үеийн өөр өөр нөхцөл байдлыг харгалзан үзэж вакцинд хамрагдаагүй зорчигчдод хөнгөлөлт үзүүлэхтэй зэрэгцэн олон улсын агаарын тээврээр аюулгүй аялуулах, вакцинжуулалтад хамрагдсан/ өвдөөд эдгэрсэн зорчигчдын шинжилгээ/ хорио цээрийн шаардлагыг хөнгөвчлөх/ арилгах зорилгоор "Ковид-19" цар тахлын хүрээнд эрсдэлд суурилсан хандлагыг олон улсын аялалд нэвтрүүлэх талаар ДЭМБ-аас гаргасан техникийн зөвлөмжийг дагаж мөрдөн зорчигчдын аялалыг хөнгөвчлөх үүрэгтэй. Ингэснээр бид зорчигчдын итгэл үнэмшлийг нэмэгдүүлж, олон улсын иргэний нисэхийг аюулгүй эргэн сэргээх боломжтой болно;
9. Бид олон улсын түншүүдтэй хамтран хоёр талт, бүс нутгийн болон олон талт нийгмийн эрүүл мэндийн корридор байгуулах, ижил төстэй үр дүнтэй бусад төрлийн гэрээ, хэлцэл хийх ялангуяа вакциныг харилцан хүлээн зөвшөөрөх, эрсдэлийг бууруулах нэмэлт арга хэмжээний талаар ОУИНБ, ДЭМБ-аас гаргасан удирдамжийг үндэслэн ажиллах үүрэг хүлээнэ;
10. Цар тахлын тоо буурах тусам одоо авч хэрэгжүүлж байгаа эрсдэлийн менежментийн арга хэмжээнүүдээс гарах стратегийн талаар чиглэл гаргуулах зорилгоор ОУИНБ-ын үйл ажиллагааг дэмжиж байна;
11. Бид хямралын хариу арга хэмжээний чадавхийг дээшлүүлж , шаардлагатай үед ОУИНБ-ын стандарт, санал болгож байгаа практик, зааварчилгааны материалыг тогтмол хянан шинэчлэх замаар олон улсын нисэхийн урт хугацааны тогтвортой байдлыг дэмжих, одоогийн болон болоод өнгөрсөн цар тахлын сургамжид үндэслэн ОУИНБ-ын сайн байрлуулж өгөх үүрэгтэй;
12. Нисэхийн урт хугацааны тогтвортой байдал, тогтвортой хөгжил, ирээдүйн өсөлт нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлж байна. НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх 26 дугаар хурал хуралдахыг хүлээж байна;
13. COVID-19 цар тахлаас агаарын тээврийн салбарыг аль болох хурдан эргэн сэргээхийн тулд бид нэгдэж, ICAO-ийн Ассамблейн 41 дүгээр чуулганыг чуулганы явцыг хянаж, цаашид авах шаардлагатай арга хэмжээг тодорхойлохыг санал болгож байна.
 
Эх сурвалж: ИНЕГ

Цар тахлын дараах агаарын тээврийн салбарын сэргэлт, тогтвортой байдлыг хангах ИКАО-ын нэгдсэн тунхаглал гарлаа  
Үзсэн: 639 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй