Шууд Chart

Засгийн газар энэ жилийн ургацаас илүү гарч буй стандартын шаардлага хангасан улаан буудайг худалдан авна

2021-10-27 17:24:19

Ургацын урьдчилсан балансаар 594.1 мянган тонн үр тариа, үүнээс 559.2 мянган тонн улаан буудай хураан авах төлөв гарсан. Өнөөдрийн байдлаар 340.7 мянган га-гаас 507.5 мянган тонн үр тариа, үүнээс 322.4 мянган га-гаас 482.6 мянган тонн улаан буудай хураан аваад байна. Ингэснээр үр тарианы хураалт 84.6 хувьтай үргэлжилж байна. 

Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор гурилын үнэ, газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийг тогтвортой байлгах чиглэлээр хоёр арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болжээ.

Тодруулбал, энэ жил тариалалт нэмэгдсэн учир гурилын үйлдвэрүүдэд улаан буудайн илүүдэл гарч байгаа. Тиймээс 100-150 мянган тонн гурилын үйлдвэрлэлд тэнцэх, стандартын шаардлага хангасан улаан буудайг Засгийн газар эх үүсвэр гаргаж, худалдаж авахаар болжээ.

Түүнчлэн гурилын үнийг тогтвортой байлгах, үнийн ачааллыг бууруулах зорилгоор үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн хөрөнгийн тодорхой эх үүсвэрийг шийдвэрлэх чиглэлээр яаралтай судалж, шийдэл гаргахыг Ерөнхий  сайд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд үүрэг болгосон байна. 

Эх сурвалж: ХХААХҮЯ


Засгийн газар энэ жилийн ургацаас илүү гарч буй стандартын шаардлага хангасан улаан буудайг худалдан авна   
Үзсэн: 359 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй