Шууд Chart

Дотоодод ургамлын тос үйлдвэрлэгчийг НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төсөл өргөн барина

2021-10-27 17:28:00

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам дотооддоо ургамлын тос үйлдвэрлэгчийг борлуулалтын НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар болжээ.

Түүнчлэн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тосыг импортлоход үүсээд байгаа тээврийн асуудлыг Гадаад харилцааны яам, Зам тээврийн яамтай хамтран шийдвэрлэхээр болсон байна.

Өнөөдрийн байдлаар захиалгаа өгөөд татан авахад бэлэн 190 орчим хүнсний вагон ачаа байна. Эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг яаралтай, үе шаттайгаар оруулж ирэх, хангамжийг хэвийн байлгах, нөөц бүрдүүлэхэд анхаарна гэв.  

Эх сурвалж: ХХААХҮЯ


Дотоодод ургамлын тос үйлдвэрлэгчийг НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төсөл өргөн барина  
Үзсэн: 556 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй