Шууд Chart

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас сэрэмжлүүлж байна

2021-11-26 10:39:47

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хууль бусаар галт зэвсэг, сум олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, борлуулсан үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар 5 жил хорих ял шийтгэх эрх зүйн зохицуулалттай.
 
Иймд иргэн та хууль бус гэмт үйлдлээс татгалзах, бусдад энэ талаар мэдээлэл хүргэхийг уриалж байна.
 
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйл. Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших
 
1.Байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авсан, шилжүүлсэн, борлуулсан, тээвэрлэсэн, хадгалсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
 
Эх сурвалж: Нийслэлийн цагдаагийн удирдах газар

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 1716 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй