Шууд Chart

ОХУ-ын батлан хамгаалах аж үйлдвэрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцав

2021-11-29 16:21:53

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, БХЗГ-ын дарга, хурандаа Б.Түвшинтөр, ЗХЖШ-ын Материал, техникийн хангалтын газрын дарга, бригадын генерал М.Мөнхбаяр тэргүүтэй албаныхан 2021 оны арваннэгдүгээр сарын 22-25-ны өдрүүдэд Хамтарсан хуралдааны хүрээнд төлөөлөгчид ОХУ-ын батлан хамгаалах аж үйлдвэрийн зарим байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан юм. Тухайлбал Санкт-Петербург хотноо байрладаг Батлан хамгаалах аж үйлдвэрийн “СТЦ” ХХН-д зочилж, тус нийгэмлэгийн үйлдвэрлэсэн “Орлан” нисгэгчгүй нисэх хэрэгслийг үзэж сонирхлоо. Уг нисгэгчгүй нисэх хэрэгсэл нь 5000 хүртэлх метрийн өндөрт 150 км/цагийн хурдтайгаар 1000 км замыг туулах чадвартай гэдгийг тус нийгэмлэгийн мэргэжилтнүүд онцолжээ. “Орлан” нисгэгчгүй нисдэг хэрэгслийг ОХУ-ын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг зэрэг бусад хүчний байгууллагууд үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн бөгөөд гадны зарим улс орнуудад захиалгаар нийлүүлдэг байна. Түүнчлэн 1941 оноос эхлэн төрөл бүрийн хуягт техникийг үйлдвэрлэж буй “61 БТРЗ” ХН-ийн үйл ажиллагаатай нь танилцсан байна. Тус үйлдвэрийн ерөнхий захирал Р.В.Чепурнов өөрийн байгууллагын түүх, үйл ажиллагааны чиглэл, цаашид Монгол Улстай хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.


ОХУ-ын батлан хамгаалах аж үйлдвэрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцав  
Үзсэн: 573 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй