Шууд Chart

Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн Төв Азийн улс орнуудын эрүүгийн эрх зүйн мэргэжилтнүүдийн уулзалтад оролцов

2021-11-30 16:00:23

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар, Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн албатай хамтран зохион байгуулсан дээрх уулзалт нь хүний эрх, шударга ёсыг хамгаалах чиглэлээр эрүүгийн эрх зүйн салбарт хийгдэж буй шинэчлэл, тулгарч буй хүндрэл, түүнийг шийдвэрлэх арга замын талаар харилцан туршлага, мэдээлэл солилцох зорилготой юм.

Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн уулзалтын эхний өдөр “Ковид-19 цар тахлын үед шүүхэд мэдүүлэх эрхийн хэрэгжилт” сэдвийн хүрээнд болсон салбар хэлэлцүүлэгт цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулах талаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн салбарт хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар холбогдох мэдээллийг өгсөн байна. Мөн уулзалтын хоёр дахь өдөр болсон шударга шүүхийн талаарх салбар хэлэлцүүлэгт Монгол Улс дахь эрүүгийн хууль тогтоомжийн шинэтгэл болон шинэчлэн найруулсан Шүүхийн тухай хууль, түүний хэрэгжилтийн талаар илтгэлийг хэлэлцүүлж, асуултад хариулт өгч оролцов.

Тэрбээр уулзалтад оролцох үеэрээ Ташкент хотын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зочилж, цар тахлын үед цахим шүүхийг хэрхэн хөгжүүлж байгаатай биечлэн танилцжээ.


Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн Төв Азийн улс орнуудын эрүүгийн эрх зүйн мэргэжилтнүүдийн уулзалтад оролцов  
Үзсэн: 540 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй