Шууд Chart

Сургагч багш бэлтгэх сургалт болов

2021-12-01 15:56:59

Онцгой байдлын ерөнхий газраас Монголын Улаанзагалмайн нийгэмлэгтэй хамтран “Аж ахуйн нэгж, байгууллагад гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулах сургалтын модуль, гарын авлагаар сургагч багш бэлтгэх” сургалтыг Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын төвд зохион байгууллаа.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газрын Урьдчилан сэргийлэх тасгийн ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд, Улаан загалмайн дунд шатны хорооны арга зүйч нарын  42 ажилтан, алба хаагч хамрагдсан юм.

Гурван өдөр үргэлжилсэн тус сургалтаар гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, эрхзүйн орчин, удирдлага, зохион байгуулалт, дагаж мөрдөх журам, заавар, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа, гамшгаас хамгаалах төлөвлөгөө,  аж, ахуйн нэгж байгууллагын ажлын тусгай горимд шилжин ажиллах төлөвлөгөө зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, дадлага хийлээ.

Сургалтын хаалтын ажиллагаанд ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа А.Алтанбагана оролцож, орон нутгийн түвшинд гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах, цаашид анхаарах асуудлын талаар үүрэг, чиглэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сургагч багш бэлтгэх сургалт болов   
Үзсэн: 522 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй