Шууд Chart

Мэргэжлийн хяналтын байгууллага “Дижитал шилжилт-хэрэглэгчтэй хамтарсан хяналт” -ыг хэрэгжүүлж байна

2021-12-02 16:57:34

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар төрийн байгууллагуудаас анх удаа дижитал системд шилжихээр “Дижитал шилжилт-Хэрэглэгчтэй хамтарсан хяналт” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Уг хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг өнөөдөр болсон МХЕГ-ын даргын зөвлөлийн хуралд танилцуулж, хэлэлцүүллээ.

Мэргэжлийн хяналтын байгууллага “Алсын хараа-2050”, E-Mongolia хөтөлбөрийн хүрээнд бүх үйл ажиллагаагаа энэ онд багтаан цахимжуулах юм. Ингэснээр www.igov.mn цахим системийг бий болгож, иргэн, аж ахуйн нэгжүүд мэргэжлийн хяналтын байгууллагаас олгодог цацрагийн тусгай зөвшөөрөл, импортын мэдэгдэл, гэрчилгээ зэрэг 54 төрлийн үйлчилгээг цахимаар авч байна. Өнгөрсөн хугацаанд нийт 4130 аж ахуйн нэгж, 6714 иргэн цахим системд нэвтэрч, хүсэлтээ шийдвэрлүүлжээ.

Зарим хяналт шалгалтыг онлайн хэлбэрээр хэрэгжүүлж, хэрэглэгчийн үнэлгээгээр аж ахуйн нэгж байгууллагын эрсдэлийг тооцож, шаардлага хангаагүй газруудад мэргэжлийн хяналтын байцаагч-шинжээч очиж зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ. Мөн аж ахуйн нэгж байгууллагуудын өөрийн үнэлгээний системийг 2022 онд нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: МХЕГ

 

 


Мэргэжлийн хяналтын байгууллага “Дижитал шилжилт-хэрэглэгчтэй хамтарсан хяналт” -ыг хэрэгжүүлж байна  
Үзсэн: 657 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй