Шууд Chart

Хоолойны өвчин анагаах ардын уламжлалт арга

2021-12-04 09:28:07

Хоолойны өвчин, тэр дундаа ангины үед хүний бие тавгүйтэж, шаналдаг. Энэ нөхцөлд дараах ардын уламжлалт аргыг хэрэглэхийг зөвлөж байна.

Хүрэн манжин хоолойны өвчнийг анагаах гайхалтай ид шид бүхий хүнсний ногоо юм. Хүрэн манжинг үрж, эсвэл блендерээр шүүсийг нь шахаж хэрэглэж болно.

Хүрэн манжингийн ач тус:

-Үрэвсэл намдаана.

-Нянгийн эсрэг үйлчилгээтэй.

-Өвчин намдаана.

-Дархлаа сайжруулна.

-Цусны судасны уян хатан байдлыг дэмжиж, цусны эргэлтийг тэнцвэржүүлнэ.

-Хоолойны идээг арилгана.

Хэрхэн хэрэглэх вэ

200 мл хүрэн манжингийн шүүсийг 1 хоолны халбага алимны цуутай хольж, сайтар хутгана. Бэлэн болсон хүрэн манжингийн коктейлээ богино долгионы зууханд Цельсийн 30-35 хэм хүртэл халаана. Бэлэн болсон бэлдмэлээрээ хоолойгоо бүрэн эдгэтэл хоногт 6-7 удаа зайлна.

Хоолой идээлсэн тохиолдолд:

Хоолойгоо хүрэн манжин болон сонгины шүүсээр зайлаарай. Хүрэн манжингийн шүүсийг усанд 1:1-ийн харьцаатай хольж хутгана. Устай хольсон 150 мл хүрэн манжингийн шүүсэн дээр 1 хоолны халбага сонгины шүүс нэмж хутгана. Бэлэн болсон бэлдмэлээр хоолойгоо 3 цаг тутам зайлаарай. 


Хоолойны өвчин анагаах ардын уламжлалт арга  
Үзсэн: 1042 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй