Шууд Chart

Жолооч нарын ур чадварыг бататгах сургалт болов

2021-12-04 10:14:27

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас автомашины жолооч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандарт, норм норматив болзошгүй аюулт үзэгдэл, гал түймрийн дуудлага богино хугацаанд хүрэлцэн очих бэлтгэл бэлэн байдлыг хангах мэргэжлийн ур чадвар, чадамжийг нэмэгдүүлэх сургалт дадлагыг зохион байгууллаа. 

Сургалтад Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах аврах 12 дугаар анги, Эрэн хайх аврах салбар, Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах аврах 45 дугаар анги, Хужирт сум дахь Эрэн хайх аврах бүлгийн 18 жолооч хамрагдсан юм. 

Алба хаагчдаас жагсаалын үзлэг, бие бялдрын норматив шалгуур үзүүлэлт насны ангиллаар, автомашины гэмтэл засварлаж хэвийн ажиллагаанд оруулах, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн тест бөглөх, Заасан цэгт гал унтраах автомашин  байрлуулан, насос ажиллуулж хошуугаар ус гаргах, туннельд хөдөлгөөн үйлдэх зэргээр мэдлэг ур чадварыг нь үнэлж, бататгалаа гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Жолооч нарын ур чадварыг бататгах сургалт болов  
Үзсэн: 626 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй