Шууд Chart

Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагч нарт зааварчилгаа өглөө

2021-12-07 09:52:06

Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагч нарт цахим зааварчилгаа өгч ажиллалаа.

Энэ хүрээнд Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн дарга, хурандаа Д.Баян-Эрдэнэ, Гамшгийн шуурхай удирдлагын газрын Мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамир, мөн газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Ганболд нар гамшгаас хамгаалах улсын хяналтын эрх зүйн орчин, гамшгаас хамгаалах улсын хяналтын хэрэгжилтийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.

Мөн Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч нарын удирдамжит төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн хяналт шалгалтыг явуулсан тухай илтгэх хуудас болон улирлын тайланд дүн шинжилгээгээр илэрсэн нийтлэг дутагдлыг гаргахгүй байх зааварчилгааг өгсөн байна.

Цахим зааварчилгааг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 110 байцаагчийг хамрууллаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагч нарт зааварчилгаа өглөө  
Үзсэн: 563 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй